2012.04.17
Нийслэлийн зургаан дүүрэгт газрын нөөц дууссан
Нийслэлийн газрын албанаас энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаад байгаа. Энэ талаар Нийслэлийн газар өмчлөлийг хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээгээс тодруулсан юм.
-Иргэд шинээр газар эзэмшихийн тулд урьдчилан ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?
-Тухайн иргэн гэр бүлийн зориулалтаар буюу хашаа байшингийн газар авах гэж байгаа бол дүүрэгтээ хандана. Ингэхдээ өргөдөл, иргэний үнэмлэх, хороонд оршин сууж байгаа тодорхойлт зэрэг бичиг баримтыг бүрдүүлсэн байхаас гадна авах гэж байгаа газрыг харуулсан тойм зураг хавсаргасан байх нь чухал. Газрын тухай хуульд үүнийг тодорхой заасан.
-Тойм зургийг яаж гаргадаг вэ?
-Дүүргийн газрын мэргэжилтэн тухайн иргэний авах гэж байгаа газрыг судлаад боломжтой бол тойм зургийг гаргаж өгдөг. Тиймээс иргэд эхлээд оршин сууж байгаа дүүргээ хаана газар олгож байгааг судалж танилцаад газраа сонгоно. Ингээд газрын албаны мэргэжилтнээр тойм зураг гаргуулж, газар авах хусэлтээ дүүрэгтээ гаргана.-Хүүхдүүд газар өмчлөх эрхтэй юу?
-Өмнө нь өрхийн хэрэгцээнийхээ 0.07 га газрыг өмчлөөд авчихсан айлууд гэр бүлийн гишүүд дотроо хэлцэл хийж хэн нэгнийхээ нэр дээр тухайн газраа шилжүүлнэ. Хэлцлээ нотариатаар баталгаажуулан харьяа засаг захиргааныхаа газрын албанд хүсэлт гаргаж гэрчилгээ солиулан, гэр бүлийн нэг гишүүнийхээ өмчлөлд шилжүүлэх учиртай. Бусад гишүүд өєр нутаг дэвсгэрт өргөдөл гарган газраа өмчилж болно. Тухайлбал, дөрвөн ам бүлтэй нийслэлийн нэг өрх 0.07 га газартай байсан бол одоо тус бүртээ ийм хэмжээний газар өмчилж нийтдээ 0.28 га газар эзэмших эрхтэй болно гэсэн үг.-Нийслэлийн аль дүүргүүдэд газар олгож байгаа вэ?
-Одоо хотын зургаан дүүрэг нөөцгүй болчихоод байна. Харин алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэгт газрын нөөцтэй гэж тогтоосон. Мөн Сонгинохайрхан дүүрэгт төмөр зам дагасан хэсэгт газар олгох боломжтой гэж тогтоосон байгаа.-Тэгэхээр газаргvй үлдсэн нийслэлийн иргэд хаана газар авах вэ. Үүнд нэгдсэн зохион байгуулалт бий юу?
-Иргэн бvр газар эзэмших эрхтэй. Үүнийнхээ хүрээнд нийслэлийн иргэд орон нутагт их газар авч байна. 2008 онд анх 500-600 иргэн хөдөө газар авч байсан бол өнгөрсөн онд 5000 мянган иргэн хөдөө явжээ. Энэ он гарснаас хойш 4000 гаруй иргэн орон нутагт газар авсан байна. Орон нутагт газар авахад олон давуу талтай. Тухайлбал, нийслэлд 0.07 га газар олгож байгаа бол аймагт тав дахин их 0.35 га, суманд 5000 га хүртэл газар авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэг гэрийн хоёр суманд нэг га газар эзэмших эрхтэй.Нийтлэлч
Д.Бат
Эх сурвалж
Монголын мэдээ
Д.Бат
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.