2012.05.24
Дэлхийн худалдаа "шок"-оос гарах болоогүй
Дэлхий даяар худалдааны эргэлтийн өсөлт 2012 онд 5,2 хувь болон удааширч, ирэх дөрвөн жилд хямралаас өмнөх хэмжээнд хүртэл сэргэхгүй гэсэн дүгнэлтийг Олон улсын худалдааны танхимын /ICC/ шинжээчид салбарынхаа дунд хугацааны хэтийн төлөвийн талаарх тайландаа хийсэн байна. Еврогийн бүс дэх эрэлтийн уналт, санхүүгийн тогтворгүй байдлын улмаас өсөн нэмэгдэж буй эрсдэлүүд, дэлхийн томоохон банкууд худалдааны зээл олгохоо багасгасан зэрэг хүчин зүйлүүд худалдааны эргэлтийг хязгаарлаж байгаа аж.
ICC-ын тооцоолсноор, дэлхийн худалдааны эргэлтийн өсөлт 2011 онд 6,6 хувь байжээ. Еврогийн бүсийн орнуудтай хийдэг худалдааны хэмжээ улмаас энэ жил өсөлтийн хурдац 5,2 хувь болж удааширна гэж шинжээчид урьдчилан таамаглаж байна. Худалдааны өсөлтийн хурдац 2007 оны түвшинд ойрын дөрвөн жилдээ эргэн орж чадахгүй, дэлхийн худалдааны эргэлтийг их хямралын үеэс хойшхи хамгийн их уналтад оруулсан хямралын үед илэрч буй олон асуудал одоо "хараа хяналтгүй" орхигдож, өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа нь өсөлтийн урьдын хурдац сэргэхэд саад болж байна" гэж танхимын шинжээчид үзэж байна.2011 оны эхний хагаст Герман, Япон зэрэг хөгжингүй орнуудын ихээхэн, еврогийн бүсийн бусад орон болон АНУ-ын бага зэргийн дэмжлэгтэйгээр экспорт өссөн гэж ICC тооцоолжээ.
Гэвч Японд газар хөдлөлт болж, "Фүкүшима-1" АЦС-д осол гарсны дараа байдал эрс өөрчлөгдсөн нь юуны түрүүнд, Хятад болон Өмнөд Солонгостой хийдэг худалдаа хумигдаж, импорт нь тус бүр 11,3 ба 13,7 хувиар буурахад нөлөөлсөн байна. Еврогийн бүсийн өрийн хямрал гүнзгийрсэн хэдий ч өнгөрсөн оны хоёрдугаар хагаст эдийн засаг өсөхөд хөгжингүй орнуудын эдийн засаг нөлөөлжээ.
Үүний сацуу засгийн газрууд гаалиар хавчих механизмуудыг улам бүр идэвхтэйгээр ашиглаж, 2011 онд Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд татваргүйгээр зохицуулдаг арга хэмжээний тоо 123 хувь өссөн байна. Харилцаа холбоо болон автомашины салбар, тэрчлэн дулаан-эрчим хүчний цогцолборууд хамгийн ихээр хамгаалагджээ.
Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж байна. Иймийн учир ICC банкуудын нийт хөрөнгөнөөс худалдааны зээлийг хасах тухай санаачилгыг Банкны хяналтын Базелийн хороогоор дамжуулан гаргахыг оролдож байгаа юм. Зээл багассан нь үйлчилгээний зардал өсөхөд хүргэж, худалдаан дахь саадыг нэмэгдүүлсэн нь дэлхийн худалдааны өсөлтийг сааруулжээ гэж тайланд тэмдэглэсэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.