Японы худалдаа ашигтай гарчээ
Оны эхэнд сүүлийн 31 жилдээ анх удаа алдагдалтай гарч байсан Японы гадаад худалдаа өнгөрсөн сард гайхалтай гэж хэлмээр ашигтай гарсан тухай "ВВС" мэдээллээ.
Тус улсын Сангийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлснээр энэ нь гадаад зах зээл дээр эрэлт өссөнтэй холбоотой бөгөөд 32.9 тэрбум иен буюу 394 сая долларын ашигтай гарчээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын гадаад худалдаа 1.5 их наяд иенийн алдагдалтай гарсан юм. Хэдийгээр гадаад худалдаа богино хугацаанд сэргэсэн ч тайвширч суухад эрт байна гэж шинжээчид дүгнэсэн байна. Японы эрчим хүчний хэрэглээний 30 хувийг бүрдүүлдэг атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг бараг бүгдийг нь зогсоосон учир энэ жил эрчим хүчний импортыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.
Үндэсний шуудан