2012.03.20
Гадаад худалдааны тэнцлийн алдагдал өсчээ
Монгол улс 2012 оны эхний 2 сард дэлхийн 103 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1469.3 сая ам.долл, үүнээс экспорт 529.9 сая ам.долл, импорт 939.3 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2011 оны 2 дугаар сард 60.2 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2012 оны 2 дугаар сард 154.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 94.6 сая ам.долл буюу 2.6 дахин өсчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 437.7 сая ам.долл буюу 42.4 хувь, үүний дотор импортын хэмжээ 323.7 сая ам.долл буюу 52.6 хувь, экспортын хэмжээ 114.1 сая ам.долл буюу 27.4 хувиар өсчээ. Экспортын 97.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

Эх сурвалж
Үндэсний статистикийн хороо
Үндэсний статистикийн хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.