Худалдаа, эдийн засгийн тулгамдсан асуудлыг ярилцлаа
2012.03.28

Худалдаа, эдийн засгийн тулгамдсан асуудлыг ярилцлаа

2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол-Оросын Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан зохион байгуулагдав.Энэхүү хуралдааны хүрээнд 2012 оны 3 дугаар сарын 19-ны өдөр дээрх Ажлын хэсгийн шинэжээчдийн хурал болж тус 2 дугаар хуралдааны Протоколын төслийг хэлэлцэж гадаад худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, газрын тос, цөмийн эрчим хүчний зэрэг салбарын асуудлыг хэлэлцэж, хоёр талын холбогдох байгууллагын төлөөллүүд ажиллав.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх Ажлын хэсгийн 2 дугаар хуралдааны Монголын хэсгийг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Н.Энхтайван, Оросын хэсгийг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африкийн газрын орлогч дарга, Орос-Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн орлогч дарга Е.Н.Попов нар тус тус тэргүүлэв. Хуралдаанаар”Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэв. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлууд, хоёр талын аж ахуйн байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг тусгасан энэхүү хөтөлбөрийг 2010 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан билээ.

Дээрх хуралдаанаар хоёр тал “Монгол-Оросын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгааг дурьдаад энэхүү хөтөлбөрөөр хоёр талын худалдааг 3 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд тус хөтөлбөрт тусгагдсан хөдөө аж ахуй, уул уурхай, боловсролын салбарын асуудлууд амжилттай хэрэгжиж байгаа гэж дүгнээд, хоёр талын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Харин тээвэр болон барилгын салбарын хамтын ажиллагаа удаашралтай, хилийн худалдаанд учирч байгаа тарифын бус саад их байгааг арилгах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Тус хуралдааныг хоёр тал худалдаа, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг хөндөн хэлэлцэж, тодорхой асуудлаар харилцан санал солилцож, ажил хэрэгч боллоо гэж дүгнэв.
Эх сурвалж
Гадаад хэргийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.