2012.05.02

Дипломат төлөөлөгчийн газруудад мэдээлэл хийлээ

Хөрөнгө оруулалтын орчин, боломж, нөхцлийг сурталчлах зорилгоор Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчин болон ”Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийн талаар Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудад мэдээлэл хийх арга хэмжээг 2012 оны 5 дугаар сарын 1-нд ГХЯ-нд зохион байгуулав.

Энэ үеэр ”Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл” УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон холбогдох албан тушаалтан мэдээлэл хийв. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтын газраас “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт илтгэл тавив.

Арга хэмжээнд Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, Түр хамаарагч, Байнгын төлөөлөгч болон Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн дипломат ажилтан нар оролцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.