Хөшөөтийн уурхайгаас нүүрс зөөвөрлөх замыг хаахаа мэдэгдэв
Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхай
2012.04.24

Хөшөөтийн уурхайгаас нүүрс зөөвөрлөх замыг хаахаа мэдэгдэв

-ХОВД АЙМГИЙН ИРГЭД ТӨРИЙН  ӨНДӨРЛӨГҮҮДЭД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт Ховд аймгийн ард иргэдийн төлөөлөл нэр бүхий иргэд хандлаа. Үүнийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Хөшөөтийн уурхай  нь Ховд аймгийн Сутай хайрхан уулын ар бэл, Баатар­хайр­ханы нуруу дам­жин орших ба Ховд, Говь-Алтай аймгийн хэрэглэгчид 1969 оноос үйлд­вэрийн аргаар нүүрс авч ашиг­­лаж ирсэн уламжлалтай билээ.

Энэ  уурхайн  анхны хай­гуулыг Баянхонгор аймаг дахь Геологийн экспедици 1967 онд эхлэн хийж, улмаар 1978, 1981 онд  ашиглал­тын нарийвчилсан хайгуул  хийж, 27 цооног өрөмдөлт, 10 шуу­дуу ухалтаар 1.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоосон байдаг. Сүүлийн үеийн зарим эх сурвал­жид 2.4 тэрбум тонн нүүрсний нөөц­тэй гэж  бичигдсэн нь байна.

Нүүрс олзворлолтыг анхлан 1969 оны зургадугаар сард Говь-Алтай аймгийн Цахиуртайн уур­хайн салбар хийж, 1971 оноос Хөшөөтийн нүүрсний уурхай хэ­мээгдсэн улсын үйлдвэр байгуу­лагдаж ажиллаж эхэлсэн билээ. Энэ уурхай 1990 он хүртэл 2.5 сая тонн нүүрс олборлож Ховд, Говь-Алтайн аймаг, сумдын уурын зуух, айл өрхийн хэрэг­цээнд нийлүүлж байжээ.

Гэтэл Хөшөөтийн уурхайн орд газрыг эзэмшигч  "Мон­голиа Энер­жи" ХК гэнэт гарч ирж хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр бор­луулж 2.9 тэрбум ам.дол­ларын хөрөнгө босгосон байна. Анх энэ компанийн эзэд нь Хятад хүмүүс хэмээн намтраа зурагтайгаа хө­рөн­гийн бирж дэх танилцуулгад тавьж байжээ. Нийт олбор­лолт хийх талбай нь 34265 га, Ашигт малт­малын хэрэг эрх­лэх газраас олго­сон хайгуу­лын болон олбор­лол­тын лицензийг 70 жилийн хүчин­тэй хугацаатай хэмээн Хон­конгийн хөрөнгийн бирж дээр суртал­чил­сан нь энэ орд нөөц асар ихтэй, хайгуул болон ашиглалтын ажилд оруулах хөрөнгө оруулал­тын хэм­жээ нь 100 сая ам.дол­лараас их байгаагийн батал­гаа болох билээ. Гэтэл яагаад ч юм энэ ордыг стра­тегийн ач холбогдол бүхий ордод хамруулаагүй  байна. 

Монгол Улсын Ашигт малт­­малын тухай хуулийн 29.4-т "Хө­рөнгө оруулалтын хэмжээ 50.0 сая америк доллараас 100.0 сая америк доллар бол Засгийн газар, 100.0 сая ам.доллараас дээш бол Улсын Их Хурал тус тус хэлэлцэнэ" хэмээсэн энэ заалт зөрчигдсөн  байна. Түүгээр үл барам энэ хуу­лийн 4.1.12-т "Стратегийн ач хол­богдол бүхий ашигт малт­малын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын бо­лон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Мон­гол Улсын дотоодын нийт бүтээгдэ­хүүний таван хувиас дээш хэмжээ­ний бүтээгдэхүүн үйлдвэрлэж бай­гаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг тодорхойлно хэмээсэн заалт  ч анхнаасаа зөрчигджээ. Хэрвээ энэ ордыг стратегийн орд биш хэмээн үзсэн юм бол Монгол Улсын Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаа­лалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашигла­хыг хориглох тухай хуулийн 4.1-т "Мон­гол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиг­лахыг хориг­лоно" хэмээсэн заалт зөрчигдсөн байна. Уг хуулинд энэ заалтыг стра­тегийн ач холбогдол бүхий ордод хамаарахгүйгээр заа­сан бий. Хилээр түүхий нүүрс дээж нэртэйгээр тээвэрлэгдэн гарч эхэллээ. Түүхий нүүрс импортлогдсон орлогоос тат­вараар 2011 онд 1.4 тэрбум төгрөг Ховд аймгийн төсөвт оруулах даалгавар өгчээ. Гэтэл энэ татвараа өгөөгүй­гээс аймгийн эдийн засаг, санхүү ихэд хямарч оны эцсээр шахуу аймгийн төсөвт тодотгол хийгдэж тэр мөнгө улсын төсвөөс олгогджээ. 2О12 онд бас л түүхий нүүрс импортлогдсон ор­логоос тат­вараар 3.4 тэрбум төгрөг аймгийн төсөвт оруулах даал­гавар өгөгджээ. Түүхий нүүрс хямд үнээр импортлох нь улс, ард түмэнд ашиггүй харин хэн нэгэн хүн, олигар­хиудын хармааг зузаалахад хэрэг­тэй биз ээ хэмээн ард иргэд бухим­дацгааж байна. Аймгийн эдийн засаг, санхүү ч энэ оны эхнээс хямарч эхэллээ.

Монгол Улсын Ашигт малт­малын тухай хуулийн 39.1.9-т "Байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх батал­гаа болгож байгаль орчны асуу­дал эрхэлсэн төрийн захир­гааны төв байгууллагаас нээ­сэн тусгай дан­санд байгаль орчныг хамгаалах арга хэм­жээг хэрэгжүүлэхэд шаар­дагдах тухайн жилийн зард­лын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх" хэмээсэн заалт ч хэрэгжихгүй нүүрс олбор­лолт эхэлж байгаль орчин сүйдэж, хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэллээ.

Иймд та нөхдөд хандаж да­раахь шаардлага, хүсэл­тийг "Хө­шөөт-стратегийн орд" ярилцлага, цуг­лаанд орол­цогсод бид тавьж байна.

-Монгол Улсын "Ашигт малт­малын тухай, Гол мөр­ний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалал­тын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиг­лахыг хориглох тухай" хуу­лийн холбогдох заалтыг хэ­рэгжүүлж Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдолтой ордод оруулах, эсвэл "Мон-Эн-Ко" компанийн үйл ажил­лагааг зогсоож ордыг улсын нөөцөд хэвээр үлдээх,

-Нүүрсний ордын хайгуул, олз­ворлолтоос үүссэн бай­галь эколо­гийн эвдрэлийг нөхөн сэргээх, хөрсний эвд­рэл, агаарын тоосжил­тыг судлуулж хохирлыг нөхөн тө­лүү­­лэх,

Бидний энэ шаардлага, хү­сэлтийг хүлээж авч энэ оны тавду­гаар сарын 5-ны дотор шийд­вэрлэж өгөхийг хүсье. Хэрвээ үл ойшоож өнгө­рөө­вөл дараагийн арга хэмжээ болох нүүрс импорт­лох замыг хаах арга хэмжээ авах болно.

Зохиолч, сэтгүүлч Д.Жүгдэрбарам, Д.Цэдэнбал тэргүүтэй 791 иргэд гарын үсгээ зурав гэжээ.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.