Сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болов
2012.03.23

Сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болов

АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийг АНУ-ын Ваёминг мужийн 4-Н байгууллага болон Монголын 4-Н (фоор эйч) байгууллага хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Тус солилцооны хөтөлбөр ирэх зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 18 хүртэл үргэлжлэх аж.

Мөн Америкийн талаас 15-17 насны 28 сурагч, Монголын талаас 15-19 насны 28 өсвөр үеийнхэн оролцоно. Монголын талаас оролцох 28 хүүхдийг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймгаас сонгох юм. Хөтөлбөрийн зорилго нь усны бохирдол, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай , газрын нөхөн сэргээлт зэрэг байгаль орчны нийтлэг асуудлуудтай танилцах, бусад орны соёл заншлаас суралцах, дэлхийд тулгараад буй байгаль орчны тулгамдсан асуудлыг зөвөөр ойлгох боломжийг өсвөр үеийнхэнд олгоход чиглэх гэнэ.

 

 

 

Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.