Энэтхэгт тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмжээ
Монгол Улс, Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хооронд өнгөрсөн зун боловсролын салбарт хамтран ажиллах гэрээг байгуулж, тусгай хөтөлбөр гаргасан билээ.
Энэхүү хөтөлбөрийн дагуу Энэтхэг улсаас 2012-2013 оны хичээлийн жилд Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургууль болон их, дээд сургуулиудын оюутнуудад олгох тэтгэлгийн тоог 50 суралцагчаар нэмжээ.
Энэтхэгийн Элчин сайдын яам шалгалтад тэнцсэн 50 сурагч, оюутныг хүссэн их, дээд сургуульд нь суралцуулахаар нэрийг нь дэвшүүлэх аж. Тус улсын Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын сургалтын болон амьжиргааны зардлыг даахаар гэрээнд тусгажээ. Гэхдээ замын зардал болон бусад зардлыг хувь хүн өөрөө гаргах юм байна.