Г.Баярсайханы мод тарих амлалт
2011.03.31

Г.Баярсайханы мод тарих амлалт

Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдохдоо Төрийн ордонд мод тарих уриатай гарч ирсэн  гишүүн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан.  Байгаль,  экологийн чиглэлээр бүлэг байгуулан ажиллаж, «ногоон» гишүүдийн тоонд орчхоод байгаа эрхэм гишүүн маань өчигдөр Төрийн ордны Иргэний танхимд «Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай» хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийв. Манай улс усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын гүний усаар хангадаг аж. Эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тооцогддог газрын гүний усыг онцгой хамгаалалтад авч нөхөн сэлбэгдэх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шаардлагатай гэнэ. Тиймээс ус, рашаан ашигласны төлбөрийн хувь хэмжээг өөрчлөх шаардлагатай болоод байгаа аж. Оролцогчид ч үүнийг дэмжиж байв. Г.Баярсайхан гишүүн Төрийн ордонд энэ мэтээр мод тарьж, амлалтаа биелүүлж явна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.