Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ
2011.06.02

Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат өнөөдөр одонтой 50 ээжүүдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Эх, үрсийн баяр маргааш болох мөн саяхан УИХ-аар Одонтой ээжүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг шинэчлэн баталсантай холбоотойгоор уг төслийг санаачилсан гишүүнийхээ хувьд тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт амьдардаг одонтой 50 ээжийг Төрийн ордонд хүлээн авч уулзан, баярын мэнд хүргэсэн юм.

Эрхэм гишүүний урилгаар Төрийн ордонд заларсан дээрх одонтой эхчүүд Төрийнхөө есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, гэрэл зургаа татуулж, ордны үйл ажиллагаатай танилцсанаар энэ удаагийн арга хэмжээ өндөрлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.