Д.Ганхуяг: Онцгой албан татварын бөөний худалдаанд хөнгөлөлт үзүүлэхгүй болчихвол улсад 100 орчим ая долларын орлого орно
2012.05.29

Д.Ганхуяг: Онцгой албан татварын бөөний худалдаанд хөнгөлөлт үзүүлэхгүй болчихвол улсад 100 орчим ая долларын орлого орно

ӨчигдөрУИХ-ынгишүүнД.Ганхуягонцгойалбан татварынбөөнийхудалдаанд хөнгөлөлтүзүүлэхболомжгүй гэжүзэж, Онцгойалбан татварынтухайхуульд өөрчлөлторуулаххуулийн төслийгУИХ-ындарга Д.Дэмбэрэлдөргөнбарилаа. ЭнэүеэрУИХ-ынгишүүн Д.Ганхуягаасхуулийнтөслийн талаартодруулсанюм.

-Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гол шалтгаан юу байв?

-Нефтийн бүтээгдэхүүний үнээс хамааруулаад татварыг хэлбэлзүүлэх эрхийг Засгийн газарт өгсөн. Одоогийн байдлаар онцгой албан татварыг тэглэчихсэн. Нэгдүгээр сард валют, шатахууны үнэ өссөн. Энэ талаар судалгаа хийгээд үзэхээр манайд нийлүүлэгдэж буй нэг тэрбум шатахууны 60 орчим хувь нь дизель түлш байдаг.

Түүний 70-80 хувь нь бөөний худалдаагаар нийлүүлэгддэг.

Эдгээрийн дийлэнх нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, Монголын төмөр зам болон томоохон компаниудад шатахуунаа бөөнөөр нь борлуулдаг. Тиймээс бөөний худалдаагаар шатахуун нийлүүлж буй эдгээр аж ахуйн нэгжийг онцгой албан татвараас чөлөөлөх   нь   утгагүй   юм. Эдгээр компаниуд зах зээлийн ханшаар л явах ёстой харин жижиглэнгээр шатахуун нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдийн дунд өрсөлдөөн үүссэнээр үнэ тогтвортой байдаг. Бөөний худалдаагаар татвартай болж буй тохиолдолд татвараа нэмээд л шатахуун импортлогчид уул уурхайн компаниудад нийлүүлдэг.

-Онцгойалбантатварынбөөнийхудалдаандхөнгөлөлтүзүүлэхгүйболсноорулсадямарашигтайвэ?

-Онцгой албан татварын бөөний худалдаанд хөнгөлөлт үзүүлэхгүй болсноор улсын төсөвт 100 орчим сая долларын орлого тогтвортой орох боломжтой. Энэ мөнгө нь улсын нийтлэг эрх ашигт чухал нөлөө үзүүлнэ.

-Шатахууныүнээүндэслэлгүйнэмсэнажахуйннэгжүүдэдямараргахэмжээаваххуулийнзаалттайвэ?

-Өрсөлдөөний тухай хууль шинэчлэгдсэн. Тэр хуулиар л зохицуулагдана. Ер нь шатахуун нийлүүлдэг аж ахуйн нэгж, банк зэрэг байгууллагууд давамгай байдалтай байдаг. Өрсөлдөөний хуулиар жилийн борлуулалтын гурав, зургаа хүртэлх хувиар торгох, хууль бусаар олсон орлогыг нь хураах заалттай. Эдгээр байгууллагууд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас айж эмээдэг тогтолцоонд шилжих ёстой.

-Хуулийнтөслийгхэзээхэлэлцэхвэ?

-Шинэ парламент байгуулагдаад хэлэлцэж эхлэх байх.

-Инновацийнтухайхуульсаяханбатлагдсан. Хуульбатлагдсанаарманайулсадямарачхолбогдолтойвэ?

-Би Япон улсад суралцаж байхдаа инноваци яаж явагддагийг мэдэрсэн. Инноваци нь бүх салбарт шинэчлэлийг хийж, сайн менежерийг мэдрүүлэх тэргүүний технологийг нэвтрүүлэх зорилготой том шинжлэх ухаан. Хууль батлагдсанаар гадаадаас шинэ технологи, шинэ менежерийг нэвтрүүлэх, эрх зүйн орчин бүрдэж байгаа. Тийм учраас ард түмэн шинэ мэдлэг, технологид суурилан хөгжих боломжтой болно. Монголчууд эрстэс уур амьсгалд өсөж төрсөн болохоор ген сайтай ард түмэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.