
2025.06.04
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль хүртээмжтэй үйлчилдэггүй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Өчигдөр /2025.06.03/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг НДШ, Татвар, Зээл авахтай холбоотой асуудлаар талуудын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ТББ-ын төлөөллүүд, нөгөө талаас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох мэргэжлийн хүмүүс ирж эрхзүйн зохицуулалтын асуудал үүсгээд байгаа хэсгүүд дээр санал солилцож, шийдвэрлэх гарц шийдлүүдийг ярилцлаа.