УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2025.05.16
О.Саранчулуун: Бидний төлөө юм хийсэнгүй гэж загнахаас өмнө зааж ойлгуулах нэг том ажил байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө ирэх 3-5 жилд хийх ажлаа төлөвлөж буй талаараа УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийн сошиал хуудсаараа дамжуулан ийн бичжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар ирэх 3-5 жилд хийх ажлын дараалал олон ч хүмүүстэй уулзаж ярилцаж санал авч судалж, уншиж, харьцуулж шинжилсэний дараа миний зүгээс бол бараг л эцэслэгдэж байна. Нэг дор нэг хүн бүгдийг шийдэж чадахгүй, гэхдээ хийж болох ажлуудын жагсаалт бол ойлгомжтой болоод ирлээ. Товчхондоо УИХ гишүүний зүгээс хуулийн хэрэгжилтийг хангуулахад хамтран ажиллах 5 бүлэг байна. Үүнд ЗГ, Агентлаг, Нутгийн удирдлага, ААН, ТББ буюу иргэний нийгэм юм. Нутгийн удирдлага буюу засаг дарга нарын оролцоог сайжруулахын тулд мэдлэгжүүлэх, заах, шалгуур тодорхойлж өгөх нь нэн яаралтай хийж хэрэгжүүлэх эхний алхам гэж үзлээ.
Харин, УИХ дээр шаардлагатай хууль тогтоомжид хийх өөрчлөлт сайжруулалтын ажлаа Ж.Баясгалан гишүүн болон миний бие үргэлжлүүлэн авч явах ба дэмжих бүлэг үүсгэн ажиллаж байгаагаа дуулгах гээд нэг ийм зураг оруулчихья байз :>. Баясгалан гишүүн хөдөлмөр эрхлэлт, орчны саадыг бууруулах чиглэлээр, миний бие бусад асуудлаар нь анхаарч байна. Мөн бид шийдвэр гаргагчидаа мэдлэгжүүлэх ажлыг ч хамтран хийхээр ярьж, хуваагаад л явж байна шүү. Чи тийшээ, тэр асуудлыг би ингээдхэе гээд л.
Харин ЗГ-ын хувьд ГБНХХЯ, ЭМЯ, БСШУЯ, ХЗДХЯ, БХТЯамдуудтай үргэлжүүлэн ажилласаар л байна. Олон асуудал байна шүү дээ. Бидний төлөө юм хийсэнгүй гэж загнахаас өмнө эхлээд зааж ойлгуулах нэг том ажил байнаа. Юуг хөгжлийн бэрхшээл гэх вэ гэдгээсээ эхлэх ёстой байдаг. Хэмжүүрээ зөв тодорхойлохоос эхэлнэ, одоогийн ангилалаар тэргэнцэртэй, хиймэл хөлтэй 2 нэг ангилалд явж байна, гэтэл хэрэгцээ, дэмжлэг нь өөр шүү дээ?
Бид удахгүй шийдвэр гаргагчдад болон олон нийтэд энэ талаар бас бэлдсэн мэдээлэл мэдлэгээ хуваалцаад явна аа. За харин ирэх долоо хоногт нутгийн удирдлагуудыг урьсан байгаа, холбогдох мэргэжилтнүүдийг ч урьсан. Бидний олон жил ярьсан ажлыг ойлгох хүн ч байна, ойлгохгүй мэдэхгүй хүмүүс ч бүүр их байна. Ойлгохгүй мэдэхгүй юмныхаа дайсан гэж үг байдаг билүү ? За нэг иймэрхүү, хамтдаа хичээцгээе
УИХ-ын гишүүний Ажлын алба
Холбоотой
мэдээ
О.Саранчулуун: Шинэ хоттой, шинээр зах зээлтэй болсноороо саадгүй орчин хэдэн хувь нэмэгдэ...
2025.05.16
О.Саранчулуун: Төсөв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой тодорхойгүй байгаа зард...
2025.05.16
О.Саранчулуун: Электрон тамхинд хяналт тавьж, татварыг нэмэгдүүлэх ёстой
2025.05.15
Ажлын хэсгийн тайлан, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцэж, Байнгын хорооны ...
2025.05.14
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ХУРДАН” клубийн үйл ажиллагааг дэмжиж, идэвхт...
2025.05.12
Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйл...
2025.04.30
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Өнөөдөр
О.Саранчулуун: Төсөв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хол...
Өнөөдөр
О.Саранчулуун: Бидний төлөө юм хийсэнгүй гэж загнахаас өмнө зааж ойлгу...
2025
05.14
Х.Булгантуяа: Төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалтуудыг хөгжл...
2025
05.14
Ажлын хэсгийн тайлан, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хар...
2025
05.14
С.Зулпхар: Шинэ хуультай холбогдуулан зохион байгуулалтын аж...
2025
05.12
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ХУРДАН” клубийн ...
2025
05.06
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ “ЧАДВАР АЛДАЛТ”-ААР ТОГТООЖ НИЙГМИЙН ХА...
2025
04.25
Финланд мэргэжилтэн Кристина Харалдтай хөгжлийн бэрхшээлийн ...
2025
04.25
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН ИРГЭНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗУРА...
2025
04.24
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай кон...
2025
04.18
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засал