
2025.04.15
ӨМНӨГОВЬ АЙМАГТ АНХ УДАА БҮХ НАСНЫ ХҮМҮҮС, ХҮССЭН ЦАГТАА ОЧИЖ САНХҮҮГИЙН ЗӨВЛӨГӨӨ АВЧ БОЛОХ ТӨВ НЭЭГДЭВ
Өмнөговь аймаг ард иргэдийнхээ санхүүгийн мэдлэг боловсролд нэмэр тус болохуйц олон арга хэмжээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн.
Тэгвэл энэ удаад мөнгө санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, сургалт зөвлөгөө мэдээлэл авч байх төвийг тохижуулан /2025-04-14/-ний өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Сэддорж болон Аймгийн удирдлагууд, ЗДТГ, Монгол банк, Арилжааны банкуудын төлөөлөлүүдийн хамт оролцлоо.
Хувийн болон өрхийн төсвөө зөв зохион байгуулж, хуримтлал үүсгэх, санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах мэдлэг мэдээллийг түгээхээс гадна хүүхэд багачуудыг санхүүгийн мэдлэгтэй иргэн болоход нь чухал хэрэгтэй үйлчилгээ юм.
Санхүүгийн Мэдээллийн төвийн үйл ажиллагаанд амжилт хүсье, иргэд та бүхэн зорьж очин хэрэгтэй мэдлэг мэдээллээ олж аваарай.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан