УИХ-ын гишүүн С.Цэнгүүний "Өглөөний цэнэг" анхны уулзалт амжилттай боллоо
2025.05.07

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний "Өглөөний цэнэг" анхны уулзалт амжилттай боллоо

УИХ-ын гишүүн иргэдтэйгээ ойр байж, тэдний үгийг сонсох учиртай. Энэ хүрээнд С.Цэнгүүн гишүүн сард нэг удаа эсвэл 14 хоногт нэг удаа “Өглөөний цэнэг” уулзалтыг хийхээр болсон.

Түүний иргэдтэй хийх анхны уулзалт Чингис хаан музейн 1 давхарт байрлах "Мюси" кофе шопд 2025-05-07-ний өдрийн өглөөний 07 цагт болоо.

Уулзалтын үеэр С.Цэнгүүн гишүүн хэлэхдээ, "Өглөөний цэнэг" анхны уулзалт амжилттай боллоо. Миний хувьд хангалттай сайн цэнэглэгдлээ. Цаг, зав гаргаж хүрэлцэн ирсэн бүх зочдодоо баярлалаа. Бүх хүмүүс яг цагаа барьж оролцсонд бүр их талархаж байна. Энэ удаагийн уулзалтаар эрчим хүч, гоо сайхан, татвар, барилгын салбарын төлөөллүүд идэвхтэй асуулт асуулаа. Ялангуяа 3 эмээ ураны асуудлаар нэлээд тодорхой асуулт асууж би ч хангалттай дэлгэрэнгүй тайлбар өглөө. Уулзалтаа аль болох хүртээмжтэй байлгах үүднээс ширээ болгонд очиж санал бодлыг нь сонслоо. Миний хувьд аль олон зүйлд цаг үрэхгүйгээр гол зүйлдээ анхаарч ажиллахыг эрмэлзэж байгаа тул бүх зүйлд анхаарах боломж байхгүй ч хамааралтай ажиллаж байгаа хүмүүстэй холбож өгөхөөр болов. Гол нь хэзээ ч ийм уулзалтад ирж байгаагүй, чимээгүй сонирхож ирсэн хүмүүстэйгээ нүүр тулаад ярилцахад маш их авлаа. Бүтээлч, хөдөлмөрч хүмүүс Монголд илүү олон. Тэд чимээгүй масс, Монголыг бүтээгч нар гэв.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан