2025.04.10

Ц.Идэрбат: Прокурорын байгууллагыг улс төрөөс хол ангид байж чадаж байна гэж дүгнэдэг

УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Жаргалсайхан прокурорыг бол дэмжиж байгаа. Миний хувьд огт танихгүй нэг ч үг сольж үзээгүй ийм хүн. Гэхдээ чиг үүргийнх нь хувьд мэдэлгүй яах вэ. Энэ прокурорын байгууллагын үйл ажиллагааг хараад байхад өнгөрсөн цаг хугацаанд энэ нийгмийн анхаарал татсан томоохон хэргүүд дээр нэлээн ажиллаж, хууль талаа барьсан. Улс төрөөс хол ангид байж чадаж байна гэж дүгнэдэг. Хэдхэн хоногийн өмнө Авлигалтай тэмцэх газрын дарга бас улиран томилогдсон. Тэр үеэрээ авлигалын индексийг сайжруулахад авлигалын шалтгаан нөхцөлийг бууруулахад хууль, эрх зүйн томоохон шинэчлэлүүд хэрэгтэй байна гэдгийг илэрхийлж байсан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn