Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Улсын физикийн 36 олимпиад нээлтээ хийлээ
2025.04.05

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Улсын физикийн 36 олимпиад нээлтээ хийлээ

Энэхүү олимпиадад 21 аймаг, нийслэл, дүүргээсээ шалгарсан 100 орчим хүүхдүүд оролцож өөрсдийн мэдлэг, оюунаа сорьцгоож байна.

Энэ удаагийн Улсын физикийн олимпиад олон жил үерхэж, нөхөрлөж байсан анд найз, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Зам тээврийн сайд, төр, нийгмийн зүтгэлтэн Н.Төмөрхүү агсны нэрэмжит болон зохиогдож байгаагаараа онцлог юм. Тэрээр МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн, хүүхэд залуучуудынхаа мэдлэг боловсрол, шинжлэх ухааны боловсролыг үргэлж хөгжүүлэн дэмждэг нэгэн байсан бөгөөд нутаг, улс орныхоо төлөө бие сэтгэлээ зориулсан эрхэм хүмүүн байсан юм. Мөн энэ өдрүүдэд түүний нэрэмжит физикийн лаборатори танхим 5 дугаар сургуульд байгуулагдаж байна.

Н.Номтойбаяр, Г.Хосбаяр, А.Ундраа нарын гишүүдийнхээ хамтаар олимпиадад оролцогч хүүхдүүддээ амжилт хүслээ. Физикийн шинжлэх ухаанаар шимтэн суралцагч хүүхдүүд та нар маань улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах мэргэжилтнүүд, физикчид болно гэдэгт итгэлтэй байна. Одоо цагт анагаах ухаан, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, геологийн хайгуул, их өгөгдөл, роботик, сансар судлал, барилга, эрчим хүч гэхчилэн физикийн шинжлэх ухаан суурилаагүй хөгжлийн салбар гэж үгүй билээ.