Д.Үүрийнтуяа: Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологийн асуудлыг эрдэнэт үйлдвэрийн инженерүүд бүрэн шийдчихсэн ч эрх зүйн орчин дутагдаж байна!
Монгол Улсын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, үр өгөөж бий болгох зорилгын дор 14 мега төслийг хэрэгжүүлэх болсон.
Эдгээрийн нэг нь Хойд бүсэд байрлах “Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк /ҮТП/ буюу зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг барьж, байгуулахаар болсон юм.
Тухайлбал, Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, метал хийц, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр "Эрдэнэт" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж катадын зэс, элементийн хүхэр, үнэт метал, зэс бүтээгдэхүүн, үйлдвэрлэх юм.
зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр улсын эдийн засагт чухал ач холбогдолтой
Уг төслийн талаарх холбогдох мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр, "Монгол Улсын макро эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр төсөл. Бид экспортыг нэмэгдүүлэх, экспортын орлого олох боломжоо нэмэгдүүлэх ёстой. Нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг авчрах том мега төслүүд маань дараа дараагийн төслүүдийн санхүүжилтийн үндэс суурь нь болох ёстой. Тэгэхээр энэ төсөл хойд бүс нутаг төдий төдийгүй улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Хойд бүс нутгийн хувьд ХАА-н салбараа өөд нь татах, ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах үйлдвэр барих гол эдийн засгийг төрөлжүүлж, солонгоруулах санхүүгийн нөөц боломж нь энэ. Тиймээс энэ төслөө богино хугацаанд ашиглалтад оруулж байж, төслөөсөө хүртэх үр өгөөжөө бүсийн хэмжээнд нэмэгдүүлж байж дараа дараагийн үйлдвэрүүдийг барих боломж нээгдэнэ. Төслийн хөрөнгө оруулалтад 800 сая доллар шаардлагатай. Эрдэнэт үйлдвэрийн хувьд энэ төслийн технологийн асуудлыг бүрэн шийдчихсэн. Энэ төсөл яагаад 30-40 жил яригдаад хэрэгждэггүй байсан юм бэ гэхээр технологи дээр асуудал байсан. Зэсийн баяжмалыг хайлах боловсруулах явц хайлуулах явцад гарах хүхэрлэг хийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг л толгойны өвчин байсан шүү дээ. Хөвсгөлөөс бид фосфоридын орд ашиглахаар анх 1980-аад оны үед ТЭЗҮ хийгдэж байсан. Харин Хөвсгөл аймаг фосфоридын орд ашиглах боломжгүй боломжгүй гэдэг ээ нэгэнт мэдэгдсэн.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологийн асуудлыг шийдчихсэн ч эрх зүйн орчин дутагдаж байна!
Өөр шинжлэх ухаан инновацын ямар боломж гарцууд байна гэдгийг хайж энэ хүхэрдэг хийгээ элементийн хүхэр буюу нунтаг хүхэр болгох тэр инновацыг Эрдэнэтийн инженерүүд гаднын эрдэмтэдтэй хамтарч, технологио олсон. ТЭЗҮ нь хийгдчихсэн, үйлдвэрийг барих үйлдвэр технологийн паркийн орчин нөхцөл нь бүрдээд дэд бүтцийнх нь асуудал шийдэгдчихэж байгаа. Харин хууль эрх зүйн орчин дутагдаж байгаа юм. Учир нь төсөл хөтөлбөрийг нэг эх үүсвэртэй санхүүжүүлэгч гаднын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах юм уу, нийтэд нь тендер зарлаж хийх ёстой юм уу, тендер зарлалаа гэхэд төслийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бидэнд байна уу үгүй юу гэдэг дээр хугацаа алдаж байна. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны хууль, Хөрөнгө оруулалтын хууль, Үндэсний баялгийн сангийн хууль шаардлагатай бол биржийн тухай хуульдаа хүртэл өөрчлөлт оруулж гэмээ нь гарц гаргалгаагаа бид шуурхай олох ёстой" гэв.

Сэтгүүлч