
2025.03.28
НИТХ-ын Ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ
Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах хүрээнд өөрчлөлт оруулж байгааг төсөв санаачлагчид онцоллоо.
НИТХ-ын Ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ. Хуралдаанаар,
- Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
- Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай
- Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай
- Зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
undefined