2025.03.27
С.Эрдэнэболд: Улс төрд шинээр орж ирэх залуучуудад хаалт болсон энэ зохицуулалтыг хуучин гишүүд хамгаалж болохгүй
УИХ-ын чуулганы /2025,03,27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
УИХ-д сонгогдсон гишүүд цэцийн дүгнэлтээ сайн уншиж байж уянгалмаар байна. Цэцийн дүгнэлт дээр 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох буюу тараах материалын тухай энд ярьж байна. Тараах материалын тухай ярьж байгаа болохоос биш уулзахыг хориглоогүй. 2024оны сонгуулиар юу болсон. Бодитой факт ярья. Жишээлбэл 2023 оны 12 сар өнгөртөл аймаг болгон тусдаа нэгтойрог байсан Сонгуулийн хууль гэнэт өөрчлөгдсөн, ингээд 6, 7 сарын дараа болох сонгууль нь 3,4 аймаг нийлээд нэг болохоор болчихсон. Хуучин их хурлын гишүүн хийж байсан хүмүүс нь өөрийн сонгогдоогүй тойргууд буюу сонгогдоогүй аймгууд дээр тайлан сонин хэвлэж тараасан. Энэ нь эргээд шударга ёсны зарчим буюу тэгш өрсөлдөөнийг алдагдуулсан.
Б.Пүрэвдорж, С.Бямбацогт гишүүний хэлж байгаа үгнүүд дээр аргумент алга байна гэж харж байгаа юм. Яагаад аргумент алга байна гэхлээрээ олон сонгогдсон хүний дархлагдсан нүдээр та нар асуудлыг хараад байна. Энэ дүгнэлтэд уулзалт хийхийг хориглоогүй байна. Зөвхөн тэр тараах материалыг яах вэ гэдэг зүйлийг л хэлж байна .Энэ болбол өрсөлдөөний тэгш бус нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. 1 дүгээр асуудал нь шинэ залуучууд улс төрд цус сэлбэх гэж байгаа улс төрд шинэ түрлэг авчрах гэж байгаа залуучуудад энэ хаалттай зохицуулалт. Их хурал дотор ороод дархан эрхээ баталгаажуулаад дараа дараагийн олон хүмүүсийн үүд хаалгыг нь хаах гэж байгаа маягийн юмыг ингэж нам дамнаж та нар ярьдгаа болих хэрэгтэй.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn