Ц.Туваан: Зах зээлийн сорилтыг төр, аж ахуйн нэгжийн оновчтой хамтралаар даван туулна
2025.03.26

Ц.Туваан: Зах зээлийн сорилтыг төр, аж ахуйн нэгжийн оновчтой хамтралаар даван туулна

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдэд Ханги, Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгснөөс гадна ААН-үүдээс тавьсан зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр боллоо. Нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хил дээрх нүүрсний овоолго үүсч, татан авалт буурч байгаа асуудалд Ажлын хэсэг төвлөрч байна. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Экспортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн түвшинд нүүрсний тээврийн нэвтрэлтийг сайжруулах, хил гаалийн дотоод сүлжээнд доголдол үүсгэхгүй байх, аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэж, хамтдаа зах зээлийн сорилтыг даван туулна" гэлээ.