Энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа
Батлан Хамгаалахын Сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь “UNMISS” ажиллагааны НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч ноён Николас Хайсом-тай тус улсын нийслэл Жуба хотод уулзлаа.
НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд манай улсаас нийт 850 хүнтэй нэг цэргийн баг, БНКипрУ, БНӨСУ, Абей муж, Баруун Сахар, БНАКонгоУ, ТАБНУ, БНЛиванУ зэрэг 7 улсын нутаг дэвсгэрт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын ажилтан, цэргийн мэргэжилтнээр 40 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд энэ тоог нэмэгдүүлэхээр зорьж буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.
Николас Хайсом Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцоо, чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон бодлого, хүч хөдөлмөр, чармайлт өнөөдрийн Монгол цэрэг Дэлхийн цэрэг хэмээх алдарт хүргэснийг онцлон тэмдэглэсэн юм.



Холбоотой мэдээ
2025.03.12
2025.03.10
2025.03.05