Цар тахалтай тэмцсэн баатрууддаа автомашин хүлээлгэн өглөө
2021.12.20
Эрүүл мэнд

Цар тахалтай тэмцсэн баатрууддаа автомашин хүлээлгэн өглөө

Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Бямбацогт аймгийнхаа Жаргалант болон Булган сумын Өрхийн мэндийн төвүүдэд бүрэн тоноглосон автомашин хүлээлгэн өглөө.

Цар тахлын үед сумынхаа иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж ажиллах хүндхэн үүргийг халшралгүй биелүүлж ажилласан Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад автомашин нэн хэрэгцээтэй байсан юм.

Энэ талаараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудастаа “Өрхийн эмнэлгийнхэн маань цөөхүүлээ ч хамгийн олон хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, Ковид-19 цар тахлын халдварыг хумих, вакцинжуулахад гол ачааллыг үүрч ажилласан. 2011 онд хүлээлгэн өгсөн приус машинууд хуучран, хувийн унаагаараа иргэдэд тусламж үзүүлэхэд хүрээд байсан бол ийнхүү зориулалтын шинэхэн унаатай боллоо” хэмээн бичжээ.

Аймаг, сумдын Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын нэг онцлог нь өрх, иргэн бүрт хүрч үйлчлэхдэ хол замыг туулж очих шаардлагатай байнга тулгардаг учраас автомашины хэрэгцээ маш их байдаг.

ШИНЭ МЭДЭЭ