2021.12.23
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Чөлөөт бүс байгуулагдсанаар ямар үр дүн гарах вэ ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Энэ чухал асуудал. манай улс хөрш хоёр улстай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн боомт хаагдсанаас үүдэн бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Энэ бол түр зуурын асуудал. Цаашдаа чөлөөт бүс байгуулагдсанаар гадаад харилцаа яаж өсөх вэ, иргэдэд хэр ээлтэй вэ, энэ талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй. Гадагшаа яаж бүтээгдэхүүн гаргах вэ гээд олон асуудал байна. Манай нам зургаан сэргэлтийн шинэ бодлого дэвшүүлсэн. Үүнд боомтын сэргэлт чухал тэр дундаа Замын Үүдийн боомтыг сэргээх, загвар чөлөөт бүс болгох шаардлага байна. цаашдаа бусад чөлөөт бүсийн асуудалд хэрхэн анхаарах вэ?

Түүний асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ