2021.12.23
Зам, Тээвэр

С.Бямбацогт: Нийслэлийн түгжрэлийг бууруулах төсвөөр томоохон шийдэл гаргаж ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Улаанбаатар хотын түгжрэл хамгийн тулгамдсан асуудал мөн. Өнгөрсөн хугацаанд нийслэл хотын агаарын бохирдол тулгамдсан асуудлын нэг гээд арга хэмжээ авч байна. Харин түгжрэлийг бууруулах ажил тулгамдсан асуудал мөн ч төслийг харахаар тодорхой үр дүн харагдахгүй байна. Түгжрэлийн асуудлыг шийдэхээр 420 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Одоо 100 сая доллар буюу 300 орчим тэрбум төгрөг шийдэх гээж байна. Үндсэндээ ирэх жил 700 орчим тэрбум төгрөгөөр замын асуудал шийдэгдэх юм байна.

Энэ мөнгөөр тодорхой ажил хийгдэх ёстой гэтэл тодорхой зүйл харагдахгүй хэдхэн зам баригдах нь ээ. Үүний оронд томоохон шийдэл хэрэгтэй байна. Хойгуураа гэр хороолол дундуур Баянзүрхийн товчоо хүртэл тойрог зам тавих гэх мэт энэ замаа хийе. Үр дүн харагдана. Яармагийн гүүрнээс шинэ онгоцны буудал хүртэл хурдны зам тавих ёстой. Үүнийг хийе, [овид дуусна. Туул гол дээгүүр тавих гүүрний асуудал байна. Энэ хөрөнгөө зөв, тодорхой зүйлд зарцуулъя. Энэ төлөвлөгөөг хэн гаргасан бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ