С.Бямбацогт: Ирэх онд цалин хөлсийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана аа
2021.12.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Бямбацогт: Ирэх онд цалин хөлсийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана аа

Төрийн үйлчилгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, цалин, тэтгэмж хэвээр үргэлжилнэ. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний алба хаагчдынхаа саналыг хүлээн авч тэдний ажиллах орчин нөхцөл, 36 сарын тэтгэмжийг урьдын адил олгогдох шийдвэр гаргасан.

Энэ талаар УИХ-ын С.Бямбацогт өөрийн цахим хуудсаар дамжуулан хуваалцсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Саяхан Алтангадас одонгоор шагнагдсан ТҮК-ийн ажилтан нутгийн ах Ховд аймгийн Булган сумын харъяат Н.Батмөнх гуайг хүлээн авч уулзлаа. Ахтай ярилцан суухад их хотынхоо цэвэр цэмцгэр байдлын төлөө үүр шөнийг ялгалгүй, халуун хүйтнийг ажралгүй ажилладаг төрийн үйлчилгээний алба хаагчдаараа бахархан суулаа.

Өнгөрсөн ням гарагт Ховд аймгийн Төрийн үйлчилгээний алба хаагчидтай уулзаж, цалинг нэмэгдүүлэх, 36 сарын тэтгэмжийг хэвээр үлдээх, Төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэхгүй байх, хөдөлмөрийг үнэлэн шагнаж урамшуулах талаар анхаарч ажиллах үүрэг даалгавар авсан тухайгаа ярилцсан юм.
ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний алба хаагчдынхаа саналыг хүлээн авч тэдний ажиллах орчин нөхцөл, 36 сарын тэтгэмжийг урьдын адил олгогдох шийдвэр гаргасанд талархаж байгаагаа хэлмээр байна.

Цаашид миний зүгээс ирэх онд цалин хөлсийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана аа” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ