С.Бямбацогт: Төрийн үйлчилгээний албан хаагчид "Айлын шоовдор хүүхэд биш"
2021.12.20
Орон нутгийн хөгжил

С.Бямбацогт: Төрийн үйлчилгээний албан хаагчид "Айлын шоовдор хүүхэд биш"

Сүүлийн үед төрийн үйлчилгээний албан хаагчид болох цэвэрлэгч, манаач, галч, цахилгаанчин, мужаан, жолооч зэрэг хүмүүсийн ажлын байрыг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэх нэрийдлээр төрийн албыг цомхотгох хэлбэр заслын талаар ярих боллоо. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийнхаа төрийн үйлчилгээний 200 гаруй албан хаагчтай уулзаж санал, хүсэлтийг нь сонссон байна.

Тэрээр,

Төр бодлого тодорхойлох болон зохицуулах үндсэн чиг үүргээ цомхон бүтцээр, зардал багатай, хариуцлагатай гүйцэтгэдэг байх тогтолцоонд шилжих нь зүйн хэрэг. Харин төр цомхон, чадварлаг байх шинэчлэл нэрээр ХАМГИЙН БАГА ЦАЛИН АВААД, ХАМАГ АЖЛЫГ НУГАЛДАГ хүмүүсээ золионд гаргаж болохгүй. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, тэдний тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмжийг хэвээр үлдээх, Төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэхгүй байх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, шагнаж урамшуулах талаар анхаарч ажиллах үүрэг даалгавар авлаа.Төрийн ажилд эгэл ажилтан нь адлагдаж, түшмэд дарга нар нь дархлагдсан гажигийг засахын төлөө анхаарч ажиллана.

гэдгээ илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ