2021.12.15

С.Бямбацогт: УИХ хянан шалгах бүрэн эрхээ яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.15/ боллоо. Хурлаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Өргөн барьсан төслийн 25.3-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг хориглоно гэсэн заалтыг хасжээ. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагаанд хууль тогтоох байгууллага оролцох нь зохимжгүй гэж үзэн тус заалтыг оруулсан байсан.

Зайлшгүй асуудлаар эрүүгийн хэрэг үүссэн гэж нуун далдлах асуудал үүсэх юм бол хэрхэх вэ? Ажлын хэсэг яаж зохицуулах вэ?

Хуулийн хэрэгжих хугацаатай холбоотой мэдээлэл өгнө үү?

Засгийн газраас Төрийн хяналт шалгалтыг 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Төрийн албан хаагчид хяналт, шалгалт хийх нэрээр хуулийн нэр барьж, хүнд суртал гаргаж байгааг УИХ цэгцлэх хэрэгтэй.

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ