Шүүхийн Ерөнхий зөвлөл даргаа өнөөдөр сонгоно
2021.12.09
Хууль, эрх зүй

Шүүхийн Ерөнхий зөвлөл даргаа өнөөдөр сонгоно

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.09/ болно. Тус хуралдаанаар ШЕЗ-ийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, ШЕЗ-ийн даргыг сонгох, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

УИХ-аас ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсон. Тодруулбал, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдээр Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нар томилогдсон.

"ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 11-нд Монгол Улсын нийт шүүгчийн анхдугаар чуулган болж ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг сонгосон. Тодруулбал, нууц санал хураалт явуулахад:

  • Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр
  • Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л. Энхбилэг нар олонхийн санал авч ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм. ШЕЗ бүрэн ийнхүү бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ