http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна
2021.11.18
Улстөр

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад 3 хүн нэрээ татаж, 1 хүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн нэр дэвшсэн байна. Сонгон шалгаруулалтын явцад 1 хүн нэрээ татсан тул сонгон шалгаруулалтад 23 хүн оролцжээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны аравдугаар сарын 19-нд хуралдаж Улсын Их Хуралд санал болгох, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарыг олон нийтэд танилцуулсан юм. 

Өнөөдрийн чуулганд шалгарсан 5 нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ. 

ХЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцууллаа. 

ШИНЭ МЭДЭЭ