2021.11.11
С.Бямбацогт: Бид төлөвлөдөг, бас хийдэг, үр дүнгийн тайлагнадаг байх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал,Их хурлын гишүүд хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа үүнд бас оруулж ирсэн. Монгол улсын Засгийн газраас бие даасан хууль оруулж ирж байгаа. Гишүүдийн өргөн барьсан болон засгийн газраас өргөн барьсан хуулиудыг нэгтгээд явж байгаа. Ингэхдээ Эдийн засаг хөгжлийн сайд гэж нэрлэж байгаа. Манайхан Эдийн засгийн хөгжлийн сайд гэж нэрлээд байгаа. Монгол улсын хөгжлийн бодлого, түүний удирдлагын тухай хуульд урт, дунд хугацааны алсын хараа, зорилго гээд 7 төрлийн зорилт хөтөлбөр байгаа.
Үүнд: Эдийн засаг, нийгэм, байгалийн, бүс нутгийн асуудал гээд 7 төрлийн хөтөлбөр бий. Үүнээс Эдийн засаг нэг л асуудал. Эдийн засгийн хөгжлийн сайд гэдэг нь хөгжлийн асуудал хариуцна. Дээрх 7 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн үг. Ийм нэршилтэй болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хуулиас зарим хэсгийн таслаад явчхаж байна. Энэ яам хэрэгжүүлнэ. Иймд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. ЭЗБХ дээр хэлэлцэж байгаа энэ хууль хэр явцтай байна.
Бид төлөвлөдөг, бас хийдэг, үр дүнгийн тайлагнадаг байх ёстой.Үүн дээр хаа хаанаа анхаарах цаг болсон. Ирэх жилийн эдийн засгийн төлөвлөгөө гаргах ёстой. үүн дээр энэ яам хэрэгжүүлэх хэрэгтэй. Зарчмын талын энэ асуудлыг хуульд оруулах хэрэгтэй.Гол асуудал үлдэж болохгүй.
Түүний асуултад УИХ-ын Д.Тогтохсүрэн хариуллаа.