2021.11.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

С.Бямбацогт: Мэдээллийн технологийн салбарын ажилтнуудын хөгжлийн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Эдийн засаг, хөгжлийн яамны асуудалд  Хүн амын хөгжлийг дэмжих,  Хүний хөгжлийг хангах бодлого гэж орууллаа. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийн хөгжлийн асуудал гэж тусгаж байна.

Үүнийг найруулгын түвшинд нилээн сайжруулах шаардлагатай байх. Сүүлдээ чиг үүрэг нь салбарт ойлгомжгүй болох эрсдэлтэй. Агуулга нь ойлгогдож байгаа ч томъёолол нь зөв байх шаардлагатай гэж харж байна." 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ