Ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлдөг болно
2021.10.28
Хууль, эрх зүй

Ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлдөг болно

УИХ-н чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулав. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 10 дугаар 19-ний өдрийн хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэхээр тогтсон юм.

ШИНЭ МЭДЭЭ