http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.27
Улстөр

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ТББ, холбоодод давхар алба хаших нь хуульд нийцэх үү

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд өөрчлөлт орж УИХ-ын гишүүний давхар алба хашиж болохгүй гэж байгаа. Үндсэн хуульдаа бид УИХ-ын гишүүн үндсэн үүргээсээ бусад давхар алба хашиж болохгүй гэж заасан. Үүний дагуу ТББ, янз бүрийн сонгуульт ажил хийхгүй гэж Улсын Их Хурлын тухай хууль баталсан байсан. Гэтэл 2020 оны зургаа, долдугаар сард УИХ-ын гишүүн давхар алба хашиж болох заалт оруулсан.

Уг нь бид улс төрийн болон олон улсын төрөлжсөн байгууллагын асуудал дээр хуулиараа хүлээж буй үүрэг, албан тушаал, улс төртэй холбоотойгоор явах байсан. Эргээд Нутгийн зөвлөл, Спортын холбоодын нэмээд бусад ТББ-уудын удирдах зөвлөлд ажиллах бололцоо нээгдэх гээд байна. Ингэх тусам гишүүд өөрсдөө хэл аманд ордог, асуудалд холбогддог, тийм учраас хаамаар байна. Энэ талаар зохицуулалт орж байна уу, орохгүй байна уу гэдэгт хариулж өгөөч. Одоохондоо гишүүд мэдэхгүй энд тэнд нэг ТББ-ын удирдах зөвлөл, нутгийн зөвлөлийн дарга болчих гээд явж байгаад эцэст нь өөрөө өөрийгөө дөнгөнд оруулдаг.

Тийм учраас үүнийг зохицуулмаар байна. Хууль санаачлагчдад зохицуулсан зүйл бий юу?

Түүний асуултад Хууль санаачлагч Х.Булгантуяа, Н.Энхболд гишүүн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ