Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүд зөвлөлдлөө
2021.10.27

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүд зөвлөлдлөө

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүдтэйгээ уулзаж зөвлөлдлөө.

Эрчим хүч, дулаан, газар, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэх;

Үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хөнгөлөлттэй зээл олгох;

Бүх төрлийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг цөөнгүй бодлогын асуудлыг хуульд хэрхэн тусгах талаар нарийвчлан хэлэлцлээ.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хууль хоорондын давхцал, зөрчил арилж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болох, паркийн үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэх юм.

Түүнчлэн сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах зохицуулалтууд бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэл цогцолбороор хөгжин, ажлын байр нэмэгдэх, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх боломж бүрдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ