“Хөгжил” политехник коллеж шинэ өргөтгөлтэй боллоо
2021.10.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Хөгжил” политехник коллеж шинэ өргөтгөлтэй боллоо

Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежийн сургалтын орчин нөхцлийг сайжруулах, суралцагсдын тоог нэмэгдүүлэхийг тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Бямбацогт зорилт болгон ажилласан.

Уг зорилгынхоо хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар политехник коллеж 960 оюутны суудалтай шинэ өргөтгөлтэй боллоо.

Өргөтгөлийн байрыг хүлээн авах ёслолд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар оролцлоо.

77 жилийн түүхтэй Хөгжил политехник коллежид 32 мэргэжлээр нийт 1200 гаруй оюутан суралцаж байна. Шинэ өргөтгөлтэй болсноор оюутнуудын суралцах орчин сайжирч, танхимын болон дадлагын сургалтын чанарт ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт дурдаад Шинэ Ховдын хөгжлийн ирээдүй – Мэргэжилтэй ажилтан гэдгийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ