Ховдчууд жилийн 4 улирлын турш генийн өөрчлөлтгүй шинэ ногоо, өндөг, мах, сүүгээ хэрэглэх боломжтой болно
2021.10.25
Орон нутгийн хөгжил

Ховдчууд жилийн 4 улирлын турш генийн өөрчлөлтгүй шинэ ногоо, өндөг, мах, сүүгээ хэрэглэх боломжтой болно

“Шинэ Ховд” төслийн хүрээнд хэрэгжих “Ховд Агро парк” төслийн талаар аж ахуй нэгж байгууллага, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Төслийн хүрээнд Алтай, Буянт, Булган, Манхан, Мянгад, Зэрэг, Эрдэнэбүрэн сумдад 10 мянган га услалтын систем барьж байгуулна.

Тус талбайд тэжээлийн ургамал тарьж малчдаа хямд, чанартай тэжээлээр хангах, чихрийн манжин тарьж цаашдаа элсэн чихэр үйлдвэрлэх, жимс жимсгэнэ тарих гэх мэт 20 шахам төсөл хэрэгжүүлснээр мал аж ахуй, газар тариалангийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. 

Төслийн хүрээнд:  

  • Малын тэжээлийн үйлдвэр 
  • Бордооны үйлдвэр
  • Гахайн аж ахуй
  • Тахианы аж ахуй  
  • Саалийн үнээний фермүүд 
  • Махны чиглэлийн үхрийн ферм 
  • Хонь, хурга, үхэр бордох аж ахуй 
  • Шувууны аж ахуй  
  • 10.000 кв.м өвлийн хүлэмж 
  • 10.000 кв.м зуны хүлэмж 

1000 кв.м үр, үрсэлгээ, суулгацын хүлэмж зэргийг хэрэгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэн эрүүл хүнсээ Ховдчууд Ховдодоо үйлдвэрлэдэг болно.

ШИНЭ МЭДЭЭ