Ховдчууд энэ өвөл дулаахан өвөлжинө
2021.10.25
Орон нутгийн хөгжил

Ховдчууд энэ өвөл дулаахан өвөлжинө

С.Бямбацогт гишүүн Шинэ, хуучин “Хос” дулааны станцуудынхаа удирдлага, инженерүүдтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэлээ хангасан эсэх нөхцөл байдалтай танилцлаа. Бэлтгэл бүрэн хангагдсан, нүүрсний нөөц хангалттай, шугамын өргөтгөл, засвар хийгдсэн тул энэ өвөл халаалтын доголдол, асуудал үүсэхгүй гэж хэлж байна.

Улаан 9 давхар, Оюу мандал зэрэг муу халдаг байрнуудын халаалтыг сайжруулах, иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авах утастай болж тогтмол ажиллуулах чиглэл өглөө. Гэр хорооллын айлуудыг ухаалаг тоолууртай болгож шөнийн тарифыг тэглэх төсөв хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгуулна. Ингэснээр айлууд цахилгаанаар халаалтаа шийдэх боломжтой болно.

Арваад жилийн өмнө аймгаараа хөлдөх дээрээ тулж, айл өрх, албан байгууллагууд зутруухан өвөлжиж байсан дүр төрх түүх болон үлджээ. Одоо харин “Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр”, Эрдэнэбүрэнгийн УЦС, гэр хорооллыг дэд бүтцэд холбох “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэн “Утаагүй Ховд” болохын төлөөх том ажлынхаа ард гарна.

гэдгээ илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ