http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах ёстой
2021.10.15

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихыг эсэргүүцэн Увс аймгийн Өмнөговь сумаас ирсэн малчидтай  уулзаж ярилцлаа.

Энэ талаар С.Бямбацогт гишүүн өөрийн цахим хуудастаа бичихдээ:

Төрж өссөн нутаг ус, амьдран суугаа газар шороогоо хайрлан хамгаалж байгаа иргэдийн хүсэл зоригийг маш сайн ойлгож байна. Тэдний цаана ямар ч улс төр, ашиг сонирхол, нөлөөлөл байхгүй гэж тэд хэлж байлаа. Малчдын зүгээс мэдээлэл дутмаг өгсөн, хийсэн судалгаа алдаа мадагтай байх вий гэсэн эргэлзээ байгаагаа хэлж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс авахуулаад хөгжлийн дунд, урт хугацааны бүх бодлогод тусгагдаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурал дэмжиж байгаа, хагас зуун жил яригдаж судалсан тус төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайлан, үр өгөөжийг нээлттэй ил тод танилцуулах үүрэг хүлээсэн нөхдүүд ажлаа сайн хиймээр байна.

Нөлөөллийн бүсэд орж буй айл өрхөд олгох нөхөн олговрын асуудалд анхаарч, хяналт тавьж ажиллана. Тооцоо судалгааг алдаатай, дутуу хийсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно гэдгээ мэдэгдэж байна.

Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа бүрэн гарах, хямд өртөгтэй, хэзээ ч тасардаггүй найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болгохын төлөө олон жил шахаж ажилласан зорилгоосоо буцахгүй гэжээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар Баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах төдийгүй импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ