http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт: Шүүхийн шинэтгэл гацаанаас гарлаа
2021.09.28
Улстөр

С.Бямбацогт: Шүүхийн шинэтгэл гацаанаас гарлаа

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн дагуу ажиллах боломжтой боллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудастаа бичжээ.

Тэрээр: Шударга ёсны хувьсгалын суурь нь шүүхийн шинэтгэл. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн суурь зарчим 8 сарын өмнө батлагдсан Шүүхийн хуулиар дамжин хэрэгжих учиртай.

Шүүхийн шинэтгэлийн гол чухал амин сүнс нь болсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн сонгон шалгаруулалтын зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн хийдэлтэй шийдвэрээ Үндсэн хуулийн цэц эргэн харж их суудлын хуралдаанаараа өмнө гаргасан алдаатай шийдвэрээ заслаа.

Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг яаралтай ил тод зохион байгуулж гагцхүү хуульд захирагдсан, мэргэжлийн ёс зүй, ур чадвартай, хэнээс ч хараат бусаар ажиллаж чадах хүнийг олж сонгох чухал ажил эхэлж байна.

Шүүхийн шинэтгэлийн асуудал бол Монгол Улсын гурван сая гурван зуун мянган иргэний тэгш эрх, шударга ёсонд итгэх итгэл үнэмшилтэй хамаатай амин чухал асуудал юм.

ШИНЭ МЭДЭЭ