http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр" барих ажил саатлаа
2021.09.23
Эрчим хүч

"Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр" барих ажил саатлаа

Баруун бүсийн агаарын бохирдлыг бууруулах “Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан Шахмал түлшний үйлдвэр” байгуулах асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа нар хамтран хөөцөлдөж ЗГҮАХ, 2021 оны улсын төсөвт тусгуулсан.

Нийт 12 тэрбумын төсөвт өртөгтэй, жилдээ 50.000-90.000 тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, аймгийн төв төдийгүй сумдын айл өрхийн түлшний хэрэгцээг бүрэн хангах энэ үйлдвэрийг барих төсөв хөрөнгийг нь улсын төсөвт/2021 онд 2 тэрбум/ суулгуулсан.

“Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан Шахмал түлшний үйлдвэр” байгуулах ажил тендерийн сонгон шалгаруулалт удаашир, үйлдвэрийг барих компани шалгараагүйгээс шалтгаалан саатлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ оны 8 дугаар сарын 02-ны өдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх-д “Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр” байгуулах ажлын тендер сонгон шалгаруулалтын явц, хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж, эрчимжүүлж ажиллахыг хүсэн албан бичиг илгээж байсан билээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудастаа бичжээ.

Харамсалтай нь үйлдвэр барих ажил энэ ондоо эхэлж чадахгүй нь бололтой. Нөгөө л тендер сонгон шалгаруулалт удааширсан, үйлдвэр барих компани шалгараагүйгээс шалтгааллаа. Хийгээч гэхээр хийдэггүй, Өөрсдөө хийхгүй хирнээ хийдэг нэгнийгээ өөлж гоочлоод ажил хийлгэдэггүй, хамтарч хоршиж том ажлын ард гарч чаддаггүй харалган байдал нутаг орон ард иргэдэд хэрэгтэй ажлыг хойш нь чангааж байна.

Ховд төдийгүй баруун бүсийн агаарын бохирдлыг 2 дахин бууруулах шахмал түлшний үйлдвэрийг ажлыг гацаалгүй урагшлуулж бүтэлтэй, хэрэгтэй ажил болгохсон доо хэдүүлээ. Санаачлага, хариуцлага дутагдаад байна даа хэмээн бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ