http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч тодорлоо
2021.09.20
Эрчим хүч

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч тодорлоо

Монгол Улсын Эрчим Хүчний яам, “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” компанийн түншлэлийн төлөөллүүд түлхүүр гардуулах нөхцлөөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт өөрийн цахим хуудастаа бичжээ.

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч тодорч, Монгол улсын эрчим хүчний салбарын түүхэнд маш том хуудас нээгдлээ. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангана. Илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлнэ. Таван жилийн дараагаас Хятад болон Оросоос Дөргөний УЦС-ын үнээс 7-гоос 10 дахин үнэтэй импортын эрчим хүч авдаг асуудал эцэс болно.Олон жил ярьсан, хөөцөлдсөн ажлын маань зам нь ийнхүү шуударлаа.

Энэ том төслийг тууштай дэмжсэн МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ч.Сайханбилэг, үе үеийн УИХ, ЗГ-н гишүүд, Аймаг орон нутгийн удирдлагууддаа баярлалаа.

Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ гэж чухам үүнийг л хэлээд байгаа юм гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ