http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт: Би хүүхэд залуусыг "ШИНЭ МОНГОЛ"-ыг бүтээх эзэд, хөгжүүлэх хүч гэдэгт итгэдэг
2021.09.01
Орон нутгийн хөгжил

С.Бямбацогт: Би хүүхэд залуусыг "ШИНЭ МОНГОЛ"-ыг бүтээх эзэд, хөгжүүлэх хүч гэдэгт итгэдэг

Тэрээр өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичиж, оруулжээ.

Удаан хугацаанд цахимаар хичээллэсэн хүүхэд багачууд маань өнөөдөр хүсэн хүлээсэн сургуульдаа очиж, ангийн нөхөдтэйгээ уулзан учирч байгаа баяртай өдөр.

Би хүүхэд залуусыг ШИНЭ МОНГОЛ-ыг бүтээх эзэд, хөгжүүлэх хүч гэдэгт итгэдэг. Тийм ч учраас тэднийг зөв хүн болж төлөвшин, зөв мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшиж, эх орныхоо ирээдүйг гэрэлтүүлээсэй хэмээн хүсэж олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж ирлээ.

Ирээдүйн аваргуудыг төрүүлэх "БОСОО ЗАЯАТАЙ МОНГОЛ” наадам, сурагчдынхаа мэдлэг, авхаалж самбааг сорих АЛТАН ХОНХ уралдаан, ЭЕШ-аа амжилттай өгөхөд нь зориулан ШИНЭ_АЛХАМ ном,багаар ажиллах, мэдлэгээ сорих ОЮУНЫ ИХ СОРИЛГО олон төрөлт олимпиад, ахлах ангийн сурагчдадаа МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЁ лекц, жил бүр ТЭТГЭЛЭГТ ОЮУТАН – хөтөлбөрөөр 50 орчим оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна.

Мөн ШИНЭ ОЮУТАН – хөтөлбөр хэрэгжүүлж, шилдэг хүмүүсээр лекц тавиулж, спортоор хичээллэх заал танхимаар хангаж, хувь хүний хөгжлийн сургалтаар оюун мэдлэгийг нь тэлдэг. Энэ жил ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ цахим олимпиадыг улс орон 40 мянга гаруй сурагчдын дунд анх удаа зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ