http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо
2021.08.18
Хууль, эрх зүй

Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл, судалгаа танилцуулав.  

Мэдээлэлтэй холбогдуудан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төслийн боловсруулалтын талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, ирэх аравдугаар сард төсөв хэлэлцүүлэхээс өмнө холбогдох хэлэлцүүлгийг зохион байгуулахыг үүрэг болгов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар болон албаны бусад хүмүүс оролцов

ШИНЭ МЭДЭЭ