2021.07.07
Улстөр
С.Бямбацогт: Аль улсын тэргүүн туршлага энэ хуульд орж байгаа вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Энэ ажлын хэсгийг удаан хугацаанд судалгаа хийж ахалж ажилласан Г.Занданшатар, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт нарт талархаж байна.Энэ хуулийн цаана товчхондоо төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх үндсэн утга байгаа. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэсэн үндсэн хуулийн үзэл санааг амилуулах шаардлага байгаа. Цаг үе маш хурдан өөрчлөгдөж байна.
Ард түмэн соргог болсон байна. Цар тахлын үед маш их бухимдал үүсэж байна. Бие биенээсээ холдсон байдал анзаарагдаж байна. Иймд парламент ард түмний төлөөллийн байгууллагын хувьд ард түмний дуу хоолой болж, хяналтаас гадуур байгаа зүйлд анхаарч ажиллах шаардлагатай. Аль улсын тэргүүн туршлага энэ хуульд орж байгаа вэ? Ямар үр дүн хүлээж байгаа вэ?
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа