http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
2021.07.07
Хууль, эрх зүй

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаан 09 цаг 08 минутад Улсын Их Хурлын 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, Үндсэн хуулийн 2021 оны 6 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. 

 Төслийн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулахаар заасан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтын дагуу төслийг боловсруулсан гэв.

 Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг С.Бямбацогт гишүүн гаргав. Уг горимын саналыг 11 гишүүн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ