http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.01
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Алслагдсан аймгуудад бага оврын газрын тосны үйлдвэртэй болох ажил ямар шатандаа явж байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Хуурамч шатахуун, түүний түүхий эд болж байгаа бүтээгдэхүүнийг онцгой татвартай болгож, хуурамч шатахуун хийхийг дэмжихгүй байгаа. Керосиныг онцгой татварт оруулах юм байна. Онгоцонд ашигладаг энэ бүтээгдэхүүнийг онцгой татварт оруулахаар алслагдсан аймгуудын нислэгийн үнэ төлбөр өснө. Дорноговьд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Эндээс алслагдсан аймгуудад шатахуун тээвэрлэж очиход 2-3 хувь өснө.

Иймд алслагдсан аймгуудад бага оврын газрын тосны үйлдвэртэй болъё гэж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ? хэрвээ бага оврын үйлдвэр байгуулсан ч онцгой албан татварт оруулбал үнэ өснө, үүн дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Дорноговиос Баян-Өлгий, Увс, Ховдод хэзээ ч бензин шатахуун тээвэрлэж очихгүй. Энэ аймгуудад өндөр өртөгтэй бензин шатахуун одоо ч хэрэглэж байна, цаашдаа ч хэрэглэнэ. Тэгэхээр энэ асуудлыг бид шийдэх гээд байгаа юм. 

Түүний асуултад салбарын мэргэжилтнүүд хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ