http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.24
Эрүүл мэнд

С.Бямбацогт: Цар тахлын үед ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Энэ хуулийг батлаад жил гаруй болоод сунгах гэж байна. Үр дүн гарах ёстой. Тодорхой үр дүн гарахгүй байна. Үндсэндээ эмч, эрүүл мэндийн ажилчид, ОБГ-ын албан хаагчид сөхөрлөө. Энэ хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудлыг яаж шийдэх гэж байна вэ? Өмнө нь PCR шинжилгээг үнэ төлбөргүй авдаг байсан, харин одоо үнэ төлбөртэй өдөрт зуу, зуугаараа иргэд оочирлож байна. Үүний хүртээмжийг нэмэгдүүлж болох уу?

Цар тахалтай холбоотой юу, үгүй юу Эрээн, Тинжин дээр маш олон контейнер ачаа гацсан байна. Үүнээс болж өргөн хэрэглээний бараа, бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлд орлоо. Үүнийг хэзээ шийдэх вэ? Төсвийн орлого тасрах нээ. Засгийн газар ямар арга хэмжээ авах гэж байна. Бензин шатахууны үнэ нэмэхгүй гэсэн гэтэл алдагдалтай ажиллаад байна. Эрүүл мэнд,ОБГ-ын ажилчид ажлаа дийлэхгүй, бууж өгөх гэж байна. Хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарах вэ?  

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ