2021.06.18
Хууль, эрх зүй
С.Бямбацогт: Түүх соёлын хосгүй үнэт зүйлийг хадгалах, хамгаалах үйл явцын талаар хуульд тусгасан уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
УИХ-ын намрын чуулганаар Эрдэнэсийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Их хурлын нэр бүхий гишүүд энэ хуулийг санаачилсан. Хуулийг хэлэлцэж байхад түүх соёлын үнэт өвийн талаар нэлээн их ярьсан. Үүнийг бүртгэх, хадгалах, хэрхэн яаж шийдвэрлэх вэ? гэдгийг ярьж байсан. Энэ талаар Соёлын тухай хуульд орж ирсэн байна. Түүх соёлын хосгүй үнэт зүйлд биет зүйл орно. Үүнийг хадгалах, хамгаалах үйл явц муу явдаг. Хуульд үүнийг уялдуулах талаар ярьсан уу, нэг хууль гаргадаг нөгөө хуулиа үгүйсгэдэг, зөрчилддөг. Иймд хууль хоорондоо уялдаатай байх ёстой.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Соёлын сайд Ч.Номин нар хариуллаа.